Ubuntu дээр Монгол бичиг

MS Windows үйлдлийн системийн Vista, Windows 7 хувилбарууд дээр Монгол бичгийг хэвтээ боловч дүрслэн харуулах боломжтой болсон билээ. Харин үүнийг нээлттэй эхийн системүүд хараахан дэмжиж эхлээгүй байгаа ч эхний боломжууд маань хийгдээд байна. Цаг зав, хөдөлмөрөө зориулж буй чин сэтгэлт залуустаа баярлалаа.

http://mongolian-it.blogspot.com/2010/09/blog-post_08.html

Дээрх нийтлэл дээр Үбүнтү 10.04 хувилбарын хувьд пангог монгол бичиг харуулдаг болгосон заавар байгаа.
Үүнтэй адилаар Үбүнтү 10.10 дээр пангогийн баинари суулгацуудыг байгуулсан тул суулгаж үзэх хүн байвал дараах хаягаас аваарай

http://bichig.query.mn/system/tools/pango1.0-ubuntu10.10-32.tgz <-- 32 бит
http://bichig.query.mn/system/tools/pango1.0-ubuntu10.10-64.tgz <-- 64 бит
MS mon baiti.ttf фонт бас суулгах хэрэгтэй:
www.blogmn.net/uploads/a/Almas/monbaiti_ttf_tar.gz

Хэрхэн яаж?
Accessories->Terminal нээгээд
code
1
2
3
4
5
6
7
8
9
10
cd /tmp
wget http://bichig.query.mn/system/tools/pango1.0-ubuntu10.10-32.tgz
tar -xzf pango1.0-ubuntu10.10-32.tgz
sudo dpkg -i *pango*.deb
wget http://blogmn.net/uploads/a/Almas/monbaiti_ttf_tar.gz
tar -xzf monbaiti_ttf_tar.gz
sudo mv monbaiti.ttf /usr/share/fonts/truetype
fc-cache -f -v
rm *pango* -R -f
rm *monbaiti* -R -f
дээрх тушаалуудыг ээлжлэн өгч дуусаад тооцоолуураа дахин ачааллахад (restart) л болно. Хэрэв 64бит Үбүнтү хэрэглэж байгаа бол тушаалын 2, 3-р мөр дэх татаж авах холбоосыг дээрх 64бит-д зориулсан хувилбарыг бичээрэй.

Тайлбар: Энэ нь OpenOffice.org дээр зэрэг зарим ICU гээд өөр хөдөлгүүр ашигладаг програм дээр ажиллахгүй боловч Firefox, Gedit зэрэг програм дээр хэвийн дүрслэгдэнэ.
Илгээх | 1769 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2)

Please support ubuntu 16.04 /fedora 24 /LinuxMint18 and ibreoffice 5.x
wish mgl developers make it possible to process vertical mongolian text in libreoffice 5.x on ubuntu 16.04 /fedora 24 /LinuxMint18 ,etc.
There do have non-tech people who can't afford to MS Windows and Office licence fees.
Linux libreoffice is my sole option.
Зочин хэзээ бичсэн: 13:19, 2016-10-29 | |
Eejee Bi Tanii Urgeljlel Shuleg
Зочин хэзээ бичсэн: 22:05, 2016-01-12 | |



:-)