Яагаад Монгол бичгийг сэргээх гээд байна вэ?

Зарим хүмүүс Монгол бичгийг сэргээх нь ямар ач холбогдолтой юм бэ?", "Ер нь Монгол бичиг чинь Монголчууд Уйгарчуудаас авсан, бидний бичиг мөн юм уу?", "Монгол бичгийг сэргээснээр хөгжлөөс ухрах болно.", "Монгол бичгээр гадаад үг бичихэд тохиромжгүй" гэх мэтээр мэтгэлцэж байна л даа. Тэгээд хүмүүст хэрэг болох болов уу гээд мэтгэлцээнүүдээс цэгцлээд  нэг ийм бичлэг оруулж байна. Таалан соёрхоно уу!

Монгол бичигээ сэргээн хэрэглэхийн ач холбогдол:

1. Хэрэв бид үндэсний бичгээ сэргээж чадвал Халимаг, Өвөр-Монголоос эхлээд дэлхийн өөр өнцөгт суугаа бусад Монголчууддаа Их Монгол улс сэргэж буй зурвасыг илгээж, интернет сүлжээ болон бусад байдлаар дэлхий дээрх бусад Монголчуудтайгаа өөрсдийн бичиг үсгээр ойлголцон харилцах болно. Энэ нь тэртээ нэгэн цагт Чингис хаан тархай бутархай омог аймгуудыг нэгтгэсэн шиг Монгол үндэстнийг нэгтгэн холбох гүүр болж өгнө. Монголчууд цөөн гээд хөгждөггүй гэдэг. Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрд тарсан Монголчуудыг оюун санаагаар нэгтгэж чадах зүйл бол тэдний хоорондоо харилцах боломжийг олгох бичиг үсэг, соёл, урлаг билээ. Өнөөдөр урлаг соёлын хүрээнд Өвөр Монголчуудтай харьцангуй сайн холбоотой байж чадаж байгаа нь үүний нэг жишээ болов уу. Хэрэв бичиг үсгээрээ нэгдвэл бид түүнээс илүү олон зүйлсийг хоорондоо дамжуулж, холбогдож чадах болно. Монголчуудыг сул дорой байлгах санаархал бүхий бусад улсын улс төрийн нөлөөнд бичиг үсгийг нь сольж мартуулж чадсан билээ. Одоо эрх чөлөөт Монголчууд бид өөрсдийн бичиг үсгээ сэргээж бусад улсын нөлөөнд буй бусад Монголчуудаа дагуулах, дуудах, тэдэнтэйгээ холбоотой байх ёстой буй заа.

2. Өөр нэг том ач холбогдол бол үндэстний үзэл, соёл заншил, бусдаас ялгарах онцлогоо харуулах, өөрснөө мэдрэх байх. Үндэстний (uniqueness) бусдаас ялгарах онцлог бахархах соёлын хамгийн эхэнд нь байдаг зүйл бол "бичиг". 
Харин уйгаржин бичиг гэгдэх энэ бичиг үнэхээр Монголчуудын бичиг мөн юм уу?
12-р зууны орчимд Уйгарчуудын бичиг үсгээс санаа авч Монгол хэлэнд зохицуулан анх шинээр  Монгол бичгийг зохиож байсан гэх түүхтэй. 800 гаран жилийн турш хэрэглээд, хөгжүүлээд, өөрийн хэлэнд зохицуулж ирсэн, тухайн бичгийн хувьд янз бүрийн уран гоё бичих урлагууд хүртэл гараад хөгжөөд ирсэн бичиг тул Уйгар бичиг гэж хэлэгдэхгүй. Япончууд ч бас анх бичиг үсгээ Хятадуудаас авсан. Гэлээ гээд одоо бол Хэн ч Хятад бичиг гэдэггүй Япон бичиг л гэдэг. Түүнтэй адилхан бид 800 жилийн өмнө хэний бичгээс санаа авч зохиосон нь чухал биш байх. Монгол бичиг бол Монголчуудын бичиг. Харин кирилл бол биш, магадгүй 750-800 орчим жилийн дараа гэхэд одоогийн Монгол бичиг шиг Монголын бичиг болж магадгүй л юм. Гэхдээ Монгол бичгийн бас нэгэн том үүргийг нөхөж чадахгүй болов уу. Монголын хамгийн хүчирхэг байсан үеийн Монгол бичиг нь бусад олон Монгол угсаатныг холбох холбоос болох талтай. 
Түүхийн хугацааны туршид Монголчууд 10 гаран бичиг үсгийг өөрсдөө зохион, бусдаас аван хэрэглэж байсан ч уйгаржин гэгдэх Монгол бичиг маань энэ цаг хугацааг туулан, шалгаран үлдэж иржээ.
Мөн Монгол бичиг нь олон олон овог аймгуудын дуудлага, нутгийн хэллэг, хэлний онцлогийг ялгалгүй хадгалж, багтааж чаддаг өвөрмөц онцлогтой бичиг юм.


3. Авцалдаа муутай, ойлгомжгүй кирилл бичгийн дүрмээс Монгол бичгийн дүрэм эмх цэгцтэй цогц, Монгол хэлний маань салшгүй хэсэг гадна илрэх төрх нь юм. Тэгэхээр нэг том дэвшил бол хэл бичгийн хялбар дүрэм, алдаагүй бичдэг болцгоох юм.

4. Компьютер дээр автоматаар алдаа засагч, хөрвүүлэгч, орчуулагч програмууд хийхэд Монгол бичиг нь кирилл-ээс хэд дахин хялбар болгож өгнө. Одоо болтол олигтой алдаа засдаг програм ч гараагүй л байна шүү дээ. Энд крилл бичгийн адармаатай дүрмүүдийн оронд Монгол бичиг байвал маш хялбархан болно. Цаашдаа автомат орчуулагч, хөрвүүлэгч програмууд гээд зөндөө асуудлууд байсаар байгаа. Энэ талаар яг энэ чиглэлээр судлаад ажиллаж байгаа хүмүүсийнх нь бичлэгүүдтэй танилцаж, тэднээс энэ талаар мэдээлэл авч болох байхаа.  Ямартай ч мэдээллийн технологийн мэргэжилтэн, энэ чиглэлээр судалгаа хийж байгаа хүмүүсийнх нь хувьд ингэж ярьцгаагаад байгаа юм. 

5. Хэл яриа, бичиг үсэг нь хүний сэтгэх чадвар хөгжихөд нөлөөлдөг гэдэг. Тэр тусмаа Монгол бичгийн үгийн уг язгуураас үгийн гаргалгаа, ойролцоо утга бүхий үгнүүдийн хоорондын хамаарал нь бичиг үсэг дээр илэрч гардаг нь кирилл бичигт бол огт байхгүй зүйл. Монгол бичиг мэддэг, судалдаг олон хүн үүнийг батлах байхаа.

 «...Тухайлбал, одоо бидний хөрөө, шүд, хутга, хялгас, хил, хязгаар зэрэг холбоотой гэж үзэх аргагүй олон үгийг монгол бичигтэй хүн “ таслах, огтлох, хэрчих…”гэсэн утга бүхий нэг язгууртай болохыг хялбархан олж харах жишээтэй. Өөрөөр хэлбэл, үгийн гарал, уугуул утга нь монгол бичгээс тодорхой харагдана. Энэ бол хэл, сэтгэлгээ хоёрыг холбож өгдөг байсан гол цөм нь байлаа...» 

6. Цаашдаа мөн Монгол хэлний хувьд ч бичгээ дагаад илүү зөөлөрч ирэх байх. Кирилл бичгээс хэд дахин илүү уян яруу юм. Ер нь зөөлөн дөлгөөн, уран яруу үгсээр ярилцсанаар хүмүүсийн хоорондын харилцаанд ч эерэг тал гарч ирэхийг үгүйсгэхгүй байх. Б.Явуухулан, Ч.Лодойдамба, Б.Ренчин гээд манай шилдэг зохиолч, яруу найрагчид энэ талаар ярьсаар, бичсээр ирсэн.
Одоо ч гэсэн блогчдын дунд байнга байдаг "хэлээ хазаж бичих" гэдэг маргаантай асуудал бол үүнтэй яах аргагүй холбоотой байх. Нэгэндээ энгийн зөөлөн, илүү ялдам, яруу хэлбэрээр ойлгуулахын тулд тэгж "хэлээ хазахаас" өөр аргагүй болгодог нь кирилл бичиг юм болов уу?

 «...
- Монгол бичгийг кирилл бичгээр солих болсон улс төрийн учир шалтгааныг та юу гэж үздэг вэ?

- Энэ учир шалтгааныг нэгэн хэсэг ярьдаггүй байсан боловч 1962 онд Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал дарга зохиолчдыг хүлээж авах үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан нар “Монгол бичгээр бичсэн зохиол, шүлгээ шинэ бичиг болгоход найруулгын сайхан өнгө аяс нь илт алдраад байна” гэж хэлжээ. Үүний хариу болгож Ю.Цэдэнбал дарга «…Ирээдүйд нэг хэл, нэг бичигтэй болох онол бий шүү дээ. Энэ бол биелэгдэх зүйл. Бид хуучин үсэгтээ эргэж орно гэж ярихгүй...» гэж ам алдсан тухай тэмдэглэл бий.
Тэгээд ямар онол байдаг юм бол гэж хайхад И.В.Сталин 1950 онд А.Хлопов гэдэг хүнд бичсэн захидалдаа «…нийтийн нэг хэлэнд нийлэх явдал ... дэлхий дахинд социализм ялсны дараа… үед холбогдоно...» гэж тэмдэглэсэн байдаг юм билээ...»


7. Ядмаг бичиг үсэг нь хэлээ бас ядмаг болгодог гэнэ. Бичиг үсэг хэл хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Харин хэл нь сэтгэхүйтэй холбоотой. Хэл ядуурах тусам сэтгэхүй ядуурах болно. 

 «...
Дэвшилт гэдэг өөр үгээр жишээ авъя. Энэ үгийг Монгол бичгээр хоёр янзаар бичдэг. Утга нь нарийн ялгаатайн дээр өгүүлбэрт гүйцэтгэх үүрэг нь өөр. Тухайлбал: дэвшилтү үзэл санаа гэвэл өгүүлбэрт их төлөв тодотгол болдог. Нийгмийн дэвшилтэ гэвэл ердийн нэр үг. Энэ үгийг монгол бичгээр бичихэд аль нь билээ гэж бодож байгаад зөвийг нь сонгоно. Ялгаж зөвийг нь сонгоно гэдэг бол хэлний мэдрэмжийн дасгал гэсэн үг. Тамирчин хүн дасгал сайн хийж байж сайн өрсөлддөгтэй зарчмын хувьд адил.

Бодож сэтгэхгүй байх нь өнгөндөө амар юм шиг боловч яваандаа хоёр үг мэддэг байсан бол ганц үгтэй болж байгаа хэрэг. Үүнчлэн бохиртох, бохирдох гэдэг язгуур нэг ч, үндэс өөр хоёр үгийг ялгахаа больж, хууль цаазад хүртэл буруу хэрэглэсээр байна. Одоо Монгол бичиг мэдэхгүй хүн Балданы, Ёндоны буюу Балдангийн, Ёндонгийн гэдгийн аль нь зөвийг мэдэхээ больсон. Энэ мэтээс үүдэж хэлний ядуурал аажмаар буй болдог байна...» 

8. Монгол бичиг бол дэлхийн хамгийн хурдан бичлэгтэй бичиг гэгддэг. Тэгвэл амьдралын хором бүр үнэтэй, цаг бол алт гэдэг бол нэг хором ч гэсэн хэмнэхсэн...
Физиологи талаас нь авч үзвэл хүний гарын булчингийн татагдах чиглэлийн дагуу бичигддэг нь гар ядрахад ч бас нөлөө багатай байж болох. Энэ талаар надад одоогоор яг баримт байхгүй ч Монгол бичиг тасалдалгүй бичихэд хамгийн тохиромжтой маш хурдан бичигддэг гэдэг. Олны үг ортой байхаа.

г.м Монгол бичгийн кирилл бичгээс давуу талууд болоод, зарим нь зайлшгүй бид Монгол бичгээ сэргээн хэрэглэх ёстой, шаардлага болох болов уу гэж тунгаах юм.

Энэ талаар http://forum.dusal.net/viewtopic.php?p=12027 руу орж илүү дэлгэрэнгүй, няцаалт болоод үндэслэлүүдтэй уншиж болно.


Цаг үе нь тохиромжтой байна уу?

Одоо л биш бол улам л оройтох, улам л илүү зардал гарах болно. Бүүр огт сэргээх боломжгүй ч болж мэдэх. Хэл бичиг хоёр маань улам бүр холдож, хэл маань ч улам бүр ядуурах болно.
Илгээх | 9299 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (60)

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠪᠢᠴᠢᠭ ᠢᠶᠡᠨ ᠬᠡᠷᠡᠭ᠍ᠯᠡᠰᠦᠭᠡᠢ
Зочин хэзээ бичсэн: 15:23, 2024-08-26 | |
Эх бичигтээ шилжих нь зөв шүү! Хичнээн аялгуу сайхан, үзэмж төгөлдөр, үндэс угсаатны минь бахархал
Зочин хэзээ бичсэн: 17:50, 2020-02-28 | |
Ер нь бол Кирилл бичигт их олон сөрөг тал бий. Муу зүйл бий болохоор л Монгол бичигтээ бүрэн шилжих хэрэгтэй гээд байгаа юм. Туульширч байж болох ч энэ бол маш их давуу талтай, маш зөв туульшрал гэж бодож явдаг. Уг нь уншсан бол их олон зүйлийг тайлбарлаад бичсэн байгаа л даа...
Алмас хэзээ бичсэн: 02:15, 2018-09-24 | |
Битгий туйлшир монголчуудаа,ингэж болохгүй ,кирилл бичиг хэрэгллээ гээд бид нарт ямар муу юм болсон ий?Хуучин бичиг ээ сонирхолын журмаар судлах хэрэгтэй ,хэрэглэж болно,харин албан ёсоор шилжье гэвэл үүн шиг дэмий ажил байхгүй,латин бичиг ч хэрэггүй.
Зочин хэзээ бичсэн: 02:05, 2018-09-24 | |
Монгол бичгийг сэргээнэ гэдэг бол Монголоо алдахаас хамгаалж бгаа хэрэг. Та бүхэнд маш их баярлалаа!
Зочин хэзээ бичсэн: 19:25, 2018-05-22 | |
Сайн ч муу ч 70 жил хэрэглээд ирсэн кирил бичгээ сольж яах юм гэнэ үү, зарим нь?!
Тэгвэл сайжруулаад 1000 илүү жил хэрэглээд ирсэн монгол бичгээ яагаад сэргээж болдоггүй юм бэ?!
Мөнхтөр (зочин) хэзээ бичсэн: 09:16, 2017-04-19 | |
Энд Монгол бичгийг харин ч өөрчлөхгүй хэвээр нь сэргээе гэж ярьж байна. Та яагаад буруу ойлгов?
Зочин хэзээ бичсэн: 17:07, 2016-11-29 | |
танарт хандий
Эртнээс ирсин монгол бичигийг та нар ямар эрхтэй
Болохоор өөрчилэх эрх энэ та байдгүй энэ та болон
Ард түмний эрх байдаг шүү заавал та нар монгол
бичигийг өөрчлөх албуу хийх ажил энэ мундсан биш
Монгол бичигт яаж гар сарваж зүрлэв
өлзийжаргал (зочин) хэзээ бичсэн: 16:41, 2016-11-29 | |
зочин
Кирил үсэг хэрэглээд одоо монгол хэл устаагүй л байна шдээ. Сайн ч муу ч 70 жил кирил үсгийг хэрэглээд ирээ биз дээ. Кирил үсэг сураад 99 хувь бичиг үсэг тайлагдаа биздээ.
Зочин хэзээ бичсэн: 11:52, 2016-05-24 | |
bid nar bichigee sergeej busad 5 mongoloo daguulah yostoi . Ingesneer bid yostoi l jinhen negdej chadna

Зочин хэзээ бичсэн: 01:46, 2015-12-05 | |
Монголын өв соёл хэл бичиг маань маанарын тусгаар тогтнолын баталгааг илтгэх уламжлалт агуу их эрхэм зүйл байх учиртай юм гэж би бодож байна. Тийм учир төр засаг боловсорлын яам МОНГОЛ БИЧИГ-ийг анхаарахгүй бол эмгэнэлтэй түүх үлдэх болно. Уламжлалаа устахаас нь өмнө сэргээх хэрэгтэй. Үндэсний бахархалын нэг нь бичиг соёл мөн.
Зочин хэзээ бичсэн: 19:17, 2015-05-13 | |
монгол
кирилл үсэг бол монголыг минь сөнөөх болно
Зочин хэзээ бичсэн: 10:42, 2015-04-24 | |
Bagsh: tengerees gazart buusan bosoo mongol bichgee mongol hun bur surah uchirtai. Undestniig ustgaya gevel hel soyoliig ni ustgah boldog. Unuudur mongol heleeree zuv saihan yarij bichideg hun barag ugui bolson gehed hilsdehgui baih aa. Mongol undesnii bichgee surch etseg uvgudiinhee tuuh, chastir, nom sudriig unshval gaihamshig gej ter. Mongolooroo tuv udahgui mongol bichgiin sonirholtoi, ur uguujtei surgalt iig ehleh gej bn. Tus tuv bayanzurh duuregt baih huh nuruut zoogiin gazriin zuun tald baidag. Odoo burtgej baigaa shuu. Yaraarai. Mongol hun bur undesniihee bichgeeree unshdag, bichdeg bolts goyo.
Зочин хэзээ бичсэн: 23:34, 2015-03-03 | |
Малууд өөр хэлэх үг алга
Зочин хэзээ бичсэн: 01:04, 2015-02-26 | |
Эх хэлээ сэргээх нь маш чухал асуудал. Харин сэргээхдээ маш системтэй, зөв арга замаар сэргээх хэрэгтэй.
Зочин хэзээ бичсэн: 14:42, 2015-02-14 | |



:-)